Сүүлд нэмэгдсэн

Монголын “РММТ” ХХК Оросын хүнсний манлай үйлдвэр болох “Контех”-оос албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр олон төрлийн амттаныг шууд үйлдвэрээс нь оруулж ирэн, худалдаалж байна. Чанартай бүтээгдэхүүнийг цоо шинээр нь ямар нэгэн дамжлагагүйгээр хүнс тээвэрлэх тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөн авчирч худалдааны төвүүд болон бүх супермаркетуудаар борлуулж байгаа ажээ. Тодруулбал, Оросын үйлдвэрээс гараад хоёр өдөр буюу 48-хан цагийн дотор монголд зарагддаг, цорын ганц албан ёсны зөвшөөрөлтэй компанийн эрүүл баталгаатай хүнсийг худалдаалж байгаа гэдгээрээ онцлог юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 27. Буд гараг. Дашнямтай. Гар одтой, 2 хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав газраар 18-23, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

“Цензургүй яриа” нэвтрүүлгээр жүжигчин Ц.Алдармаа орж сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудлынхаа талаар ний нуугүй ярьж маш их харамсаж байгаа тухайгаа илэрхийлээд зогсохгүй охид бүсгүйчүүддээ хоромхон зуурын уур хилэнгээс болж өөр шиг нь алдаа битгий гаргаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэ захисан юм. Энэхүү нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж Алдармаагийн зөв буруу гэж мэтгэлцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Дуучин Б.Амархүүгийн гэргий “Азийн топ модель”, загвар өмсөгч О.Ариунзулын эгч О.Оюунзулыг цахим ертөнцийнхөн андахгүй сайн танина.

Царай төрхөөрөө тун ч адилхан хэрнээ дүүгээсээ бага зэрэг намхан нуруутай эгч О.Оюунзул нь фитнессээр хичээллэдэг. “Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс “Фитнесс модель” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Гэнэт ээж болон олныг алмайруулсан дуучин Ануг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэх цуу хүртэл тарсан. Тэгвэл энэ мэдээлэлд илт бухимдсан бүсгүй маань тайлбар хүртэл хийгээд амжсан. Байнга охиныхоо зургыг өөрийн цахим хуудсандаа байрлуулж байдаг дуучин маань нөхрийнхө талаар огт дурсдаггүй байсан бол саяхнаас хайртынхаа зургыг оруулж бусдад танилцуулах болжээ. “Дуучин Ануг хадмууд нь зөвшөөрөхгүй байна” гэх цуу гарч байсан нь нөхрөө нууцлахад хүргэдэг байсан байж болох юм. Тэгвэл юутай ч өдгөө тэднийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хайрыг татсан залуу нь Wanted студийн захирал Төвшинбаяр гэнэ. Тэрээр нэлээд хөрөнгөтэй айлын хүү бөгөөд урд хөршид суралцаж байхдаа дуучин Анутай танилцаж хайрын романс үүсгэжээ.