Сүүлд нэмэгдсэн
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015.VI.25 – 16.00-21.00 цагийн хооронд Бичил төслийн уралдаанд шалгарсан уран бүтээлчдийн олон нийтэд зориулсан “public art” нээлттэй үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Уран зураг сонирхдог хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ТҮМНИЙ НЭГ Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг…
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/22 тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд соёл урлаг, аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар ажиллаж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн тэмцээнийг 2015 оны 6-р сарын 26-ны өдрийн 19:00 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулахаар ажиллаж байна.
06 сарын 26-нд болох үзвэрүүд
Центро найт клубт – 20:00 цагт Киви хамлагийн “Тайм офф” нэртэй тоглол
Нортланд факшин хаус – “Махан овоо” метал рок тоглолт
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 10. Сугар гараг. Тэргүүн дагуул, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
2015 оны 06 дугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Туул, Тэрэлж голын сав газраар 25-30 градус, говь талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Амьдралд аз жаргал нэмэн хүүхэд энэ орчлонд мэндэлдэг. Тэдний сэтгэл хиргүй, цагаахан байдаг. Тиймээс ч тэдний инээмсэглэл, баяр хөөр, цангинасан инээд нь бидний амьдралд гэрэл гэгээ авчирдаг билээ.