Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.

Монголын кино урлагт нэгэн хүү мэндэлсэн юм. Киночид маань үзэгчдэдээ ухаарал, хайр, хүнлэг энэрэнгүй гээд олон талаас нь нийгмээ харж бүтээлээ туурвидаг. “Ноход” хэмээх хүү мөн л нэгийг бодож, хоёрыг тунгаамаар бүтээл болж. Тус дэлгэцийн бүтээлийн гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон бөгөөд арын алба, зураач, найруулагч, ерөнхий найруулагч гээд бүгд л цус шингэн, нас залуу залуус гар нийлэн бүтээжээ.

06 сарын 25-нд болох үзвэрүүд

ДБЭТеатрт – “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концерт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 9. Бархасвадь гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

“Хатариш” дуугаараа залууст танигдсан дуучин Мино буюу Номинг уншигч та таних биз ээ. Тэрбээр Бямбасүрэн гэх залуутай гэрлэж, хүүтэй болсон. Ээж болоод намба суусан сайхан бүсгүй маань одоогоос есөн жилийн өмнө ийм охин байжээ. Хүүхэд үеийнхээ зургийг олонд сонирхуулсан нь энэ.

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг “Газарчин” дээд сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2017 он хүртэл аттестатчилагдсан билээ. Тэрбээр 2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өдгөө Бакалавр болон магистрын түвшинд өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 20 жил амжилттай явуулж байна.