Сүүлд нэмэгдсэн
05 сарын 26-нд болох үзвэрүүд
Юби паласт -19:00 цагт Б. Магсаржавт зориулсан Хошин урлаг, рок поп, нийтийн дуучдын хандивын тоглолт
СТӨргөөнд – 19:00 цагаас Эмоци продакшны “Инээмсэглэл мандтугай” шилдэг номерын түүвэр тоглолт
Түмэн эх чуулга – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 8. Ангараг гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлагаӨтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Жүжигчин Э.Батхүүг үзэгчид “Татаар ажиллагаа” киноны Колягийн дүрээр илүүтэй сайн таньдаг. 2002 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр их сургуулиа төгссөн. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүрийн мөрөөдөл болсон УДЭТ-ын шалгалтыг давж гарсан жүжигчдийн нэг. Жил хагасын хугацаанд цалингүй дагалдан жүжигчин хийж явсаар 10 жилийг ардаа үдсэн гэдэг. Харин өдгөө “Шинэ үе” продакшнд харьяалагдах болсон юм.
МУГЖ Ө.Уянга ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дуурийн театрт тавигдсан Дж.Пуччинигийн ТОСКА дуурийн Тоскагийн дүрийг чадварлагаар амилуулан Монголынхоо дуурийн урлагийг оросын үзэгчдэд харуулаад, мэдрүүлээд ирсэн.
Facebook-д хамгийн их Like авсан зураг +18
Олны танил хүмүүсийг хэл ам тойрно гэж үгүй. Тэр дундаа бүсгүйчүүдийг байнгын найз нөхөдтэй нь хардаж сэрдэх нь энүүхэнд. Сүүлийн үед дуучин С.Сэрчмааг айл гэр үймүүлсэн гэх мэдээлэл шар хэвлэлд нисэх болсон билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд тэрээр мэдэгдэл хийв.