Сүүлд нэмэгдсэн

Төв Ази дундаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй орон бол эргэлзээгүй Монгол орон билээ. Тэр ч утгаараа Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийнхээ дундаас гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа манлайлагч шилдэг оюутан миссийг тодруулахаар 13 жилийн турш сураг нь алдараад байсан “Student miss”-ийг “Тансаг Мода” загварын агентлагаас санаачилж, НАМОХ-той хамтран дахин зохион байгуулж байгаа.

Гэрэл зураг сонирхогч хүн бүрийн бүтээлч сэтгэлгээ, авъяас чадварыг бодитоор үнэлэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх зорилгоор бүтэн жилийн турш сар бүр 12 сар 12 сэдэвт уралдааныг эхлүүлж байна. Энэ 5-р сард “Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газар”-тай хамтран “Миний сайхан эх орон” сэдвээр фото уралдаан зарлаж байна.