Сүүлд нэмэгдсэн
Румыны хоёр бүсгүй галт тэрэгний дээр янзтай гоё селфи хийхээр төмөр замын өртөөнд очсон байна. Тэд галт тэрэгний дээвэр дээр гаран хэвтэж зургаа авч байтал нэг нь санамсаргүйгээр цахилгаан дамжуулах шугаманд хөлөө хүргэж орхиж.
Амжилттай яваа бизнесмен, алдартай удирдагчдыг хараад биднээс юугаараа илүү юм бол хэмээн бодох үе цөөнгүй. Манайхан 22 насандаа их сургуулиа төгсөөд одоо л бүгдийг эхлэе хэмээн бодох нь олонтаа. Тэгвэл амжилтын эзэд 22 насандаа юу бодож явсныг танд хүргэе. Хэрэв та хэдийнэ 22 насыг дайраад гарсан бол тухайн үед юу эргэцүүлж явснаа дахин нэг бодож, энэ хүмүүстэй харьцуулж үзээрэй.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “BLUE MOON” арт галерейгаас санаачлан “БИДНИЙ ЕРТӨНЦ” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд 3-6 насны бяцхан авъяастнуудийнхаа дунд гар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд хамрагдах хүрээ: 3-6 нас
Мэргэжлийн их дээд сургууль төгссөн Авьяаслаг, чадварлаг, өөртөө итгэлтэй залуус та бүхнийг УДЭТ-ын студи жүжигчин сонгон шалгаруулалтанд урьж байна.
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 28. Санчир гараг. Шийдэм. одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаТөрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.