Сүүлд нэмэгдсэн

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Хар Сувдны Нууц” өчигдөр тайлагдлаа. Тус киноны нээлт Өргөө 16:30 цагт, Тэнгис 20:30 цагт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Киноны зураг авалтыг хамгийн эхэнд онцлох хэрэгтэй байх. Вьетнам улсад киноны ихэнхи үйл явдал өрнөдөг бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгчээ. Мөн зохиолын хувьд авууштай болж чадсан нь үзэгч, зочдод ихэд таалагдав.

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Бид урт насалж, залуу харагдаж, илүү эрч хүчтэй, идэвхтэй амьдрахыг хүсдэг. Хэрхэн тийм байх вэ? Мэдээж зөв хооллолт, тогтмол биеийн хөдөлгөөн, оюун санаагаа хөгжүүлэх, биед хортой зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэнд, сэтгэл санаанд туслах маш хялбархан олон аргууд байдаг. Үүний нэг нь шилэн хүзүүн дээрээ мөс тавих эртний хятадын анагаах ухааны арга юм.