Сүүлд нэмэгдсэн
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 9. Сумъяа гараг.
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг болон Дорнод Монгол, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
“Хувьсал” продакшны жүжигчин, СТА Д.Ганцэцэгийг “Жинжиймаа” кинонд тоглож МУГЖ Н.Батцэцэгтэй ээж охин хоёрын дүрийг бүтээснээр нь манай үэгчид андахгүй. Тэд өнгөрсөн жил буюу 12 жилийн дараа нэгэн ТВ-ийн нэвтрүүлэгт хамтдаа оролцож уулзалдсан байдаг.
“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Х.Акбота урлагаасаа түр хөндийрсөн. Тэрбээр харийн орныг зорьсон бөгөөд саяхан шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн гэнэ шүү.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд” “Сэргэлэн мичнүүд” ТББ-аас санаачлан “Өхөөрдөм инээмсэглэл” аяныг зарлаж байна. Энэхүү аянд Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо, MCS, “Coca cola” зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 5-р сарын 24-нөөс 6-р сарын 01 хүртэл явагдана.
“Эмоци” хамтлагийн залуу жүжигчин Г.Эзэнмөнхийг 50 эргэм насны чинээлэг өмгөөлөгч эмэгтэйтэй хамтран амьдарч, тэтгүүлж, тэжээлгэж энэ амжилтанд хүрсэн гэх. Харин удалгүй их амжилтанд хүрч, нэр алдар олохын хэрээр баян амрагаа гомдоож, хоёр тйиш боллоо хэмээж байсан цаг саяхан.
Алдарт дуучин эмэгтэйн нүүр будагчаар олон жилийн турш ажилласан Жон Барнетт гэгч Бионсейн хөгшрөлтийн эсрэг өөртөө авдаг аргыг “The Cut” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа хуваалцжээ. Жон Барнетт L” oreal Paris-т олон жил ажиллаж байгаа туршлагтай нэгэн юм.
ҮДБЭЧ-ын 65 жилийн ойн хүрээнд, чуулгын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа толилуулж байна. ҮДБЭЧ-ын удам дамжсан гавъяат бүжигчин Алтангэрэлийн Даваахүү “Хүлэг минь, Бүжиг минь, Хүсэл минь” тоглолт 2015 оны 04 сарын 25, 26-ны өдрүүдэд СТӨ-ний тайзнаа болно.
Улсын начин Б.Насандэлгэрийн гэргий ардын дууч Д.Бурмаа “Монгол бөхийн эхнэр” хэмээх сайхан уран бүтээлээ клипжүүлж уг дууныхаа клипэнд бөхчүүдийн эхнэрүүдийг тоглуулсан. Тодруулбал “Монгол бөхий гэргий” дуунд үе үеийн аварга, арслан, заан, начин гэсэн улсын цолтой бөхчүүдийн гэргий нар тогложээ.