Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Улаанбаатар чуулга “XX” зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагаас “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй шар Луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

“Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн оролцож монголчуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн үзэсгэлэнтэй бүсгүй бол Т.Батцэцэг билээ. Тэрээр өрх толгойлсон эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол ээж” төслийг санаачлан хэрэгжүүлээд байгаа бөгөөд хамгийн эхний ажлаараа эх үрсийн баярын өдрөөр буюу 6 дугаар сарын 1-ны өдөр өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл болсон 1000 хүүхдэд бэлэг гардуулж баярлуулахаар зэхээд байгаа ажээ. Ингээд үзэсгэлэнтэй, авъяаслаг бүсгүйнхээ энэрэнгүй их үйлсэд нь амжилт хүсээд түүний гэрэл зургийн цомогоос хүргэж байна.

Кармен Делль’Орефиче хэмээх загвар өмсөгч эмэгтэй 84 настай. Тэрбээр дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд гоо сайхан хэвээр үлдэхийн төлөө усанд сэлж, сайтар унтаж амардаг байна. 15 настайгаасаа загвар өмсөх болсон тэрбээр Гиннесийн номонд хамгийн удаан модеоиор ажилласан хүн хэмээн бүртгэгдэхэд ойрхон байгаа аж.

5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна.

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болох гэж байна.