Сүүлд нэмэгдсэн

“T.I” хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ “Хүсэл биелнэ” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Тусгаар тогтнолын ордон”-д 12 дугаар сарын 2-нд болох тоглолтод та бидний сайн мэдэх “Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, “Аж богдын харуул” зэрэг олон сайхан дуу эгшиглэх юм. Дуучин Мөөжиг хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна.

Жүжигчин З.Онон Шинэ цагийн “Хоролмаа” гэдгээрээ олны танил болсон. Ийнхүү нэрлэхийн учир нь “Учиртай гурван толгой” кинонд тоглосон юм.

Түүний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн бөгөөд тэрбээр “Голомт” цогцолбор сургуулийг 2005 онд төгсчээ. Багаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн нь дэндсэн хүүхэд байсан болохоор урлагийн хүн болсон аж.

Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамааг танихгүй хүн үгүй. Урлагийн хүмүүс биеэ сайхан явж ётой гэсэн бичигдээгүй хуультай. Түүний дагуу тэрбээр гоолиг биеэрээ үе үехэн цахим хуудаснаа гайхуулаад авдаг. Энэ удаад дараах зургийг дэлгэж, найзуудынхаа нүдийг хужирлаж “нөхөр чинь азтай юм аа. Ийм сайхан бүсгүйтэй суудаг” хэмээн дуу алдуулаад авах нь тэр. Үнэхээр гайхалтай биетэй байна шүү. Аргагүй л усан спортоор олон жил хичээллэсэн хүний үр дүн байх.