Сүүлд нэмэгдсэн

Баярын өдөр улам ойртсоор л байна. Хэн нэгэнд гайхалтай бэлэг өгөхөөр төлөвлөж байна уу. Тэрхүү бэлгээ мэдээж өөрийн хийсэн хайрцаганд хийвэл бүр төгс болохгүй гэж үү. Мэдээж ийм бэлгийн хайрцаг хийх хялбархан бас гайхалтай санаануудыг таньд хүргэж байна.

Хэдий хүүхдүүд цэцэрлэг эсвэл бага ангид ороод буюу 5-7 насны хооронд уншиж сурдаг ч энэ бяцхан 19 сартай хүү бусадтай адил биш бололтой. Түүнийг Картер Уайтсайд гэдэг бөгөөд 300 гаруй үг уншиж чаддаг, 50 хүртэл тоо мэддэг гэнэ. Мөн зарим замын тэмдэг тэмдэглэгээг ч хараад ойлгодог гэнэ шүү.
Энэхүү богино бичлэгийг түүний ээж хийжээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 18. Санчир гараг. эрцгий охин одтой, 5 шар мэнгэтэй, шар бич өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Амралтын өдрүүдээд нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байх ч шинэ долоо хоногоос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг цаг уурчид хэлж байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас малчид, ард иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ.

Цасан шуурганы үеэр салхины хурд 18-20 м сек байх төлөвтэй байна. Ийм хэмжээний хүчтэй цасан шуургыг гамшигт үзэгдлийн хэмжээнд авч үздэг. Тиймээс зарим зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх магадлал өндөр байна.