Сүүлд нэмэгдсэн

Төмөр нар уран сайхны кино кино урлагийнханы хэзээ ч хөндөж байгаагүй хүнд төрлийн сэдэв сонгон хийсэн бөгөөд сонин содноор үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн сайн уран бүтээл болсон хэмээх үнэлэлтийг авсаар байгаа.

Сандагдоржийн Мягмаржав нь 23 настай. 2015.07.25-нд осолд орж аарцаг, дунд чөмөг бяцарч, давсаг задарч маш хүнд бэртсэн. Давсагны 3, дунд чөмөгний, нийт 8н хагалгаанд тус тус орж улмаар биеийн байдал нь сайжирч байгаад өнгөрсөн сарын 22-ны орой цусаар бөөлжиж сэхээнд орсон. Яаралтай дахин ходоодны болон шээсний суваг нээх, дунд чөмөгний үе суулгах мэс засалд орж эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба энэ залууд туслахаар дуучид нэгдэн хандивын тоглолтыг 2015 оны 12-р сарын 5 нд UB Palace-д МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ тоглолт ганцхан удаа болох гэж байна.

“Мaking the band”, “240 цаг”, “21000” зэрэг реалити шоу бэлтгэн үзэгчдэд хүргэдэг 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр найруулагчтай чадварлаг, уран бүтээлч баг хамт олны дараагийн дуулиант нэвтрүүлэг цацагдахад бэлэн болжээ. Тодруулбал үзэгчдийг орой бүр 25-р суваг телевизийн өмнө уядаг “21000” реалити шоу нэвтрүүлэг ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн гарах юм байна. Энэ удаагийн дугаарт СТА жүжигчин Д.Оюунтуул, “Силк роуд пронтерс” ХХК-ийн захирал, хоолондоо нэвтрүүлгийн mогооч, хөтлөгчөөр үзэгчдэд танигдсан Я.Энхээ нар оролцжээ. Үзэгчдэд мөнгөний үнэ цэнэ, хэмнэлттэй худалдан авалт, зөв зарцуулалтын талаар мэдлэг олгодог, нийгэмд өндөр ач холбогдолтой гэдгээрээ бусад телевизийн нэвтрүүлгээс ялгардаг “21000” шоу нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч Б.Зоригтбаатартай ярилцлаа.

Бие гэвч бие биш, гэгээн хоосон солонго.
Хэл гэвч хэл биш, очирын гүн эгшиглэн.
Сэтгэл гэвч сэтгэл биш, амгалан хоосны агаар.
Үзэгдэл гэвч үзэгдэл биш, үнэмлэхүй номын чанар.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 16. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, улаан морь өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.