Сүүлд нэмэгдсэн

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч байгаа шинэ залуу чадварлаг уран бүтээлчид цөөнгүй байгаа билээ. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл авъяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа залуу уран бүтээлч Б.Билгүүний шинэхэн уран бүтээл болох “Тунирхлын дуу”-г уншигчидда хүргэж байна. Энэхүү дууны үгийг З.Дорж бичиж аяыг Ж.Жаргалсайхан амилуулжээ. Ингээд дуучин бүсгүйн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна

Ардын урлаг, дуу хуур, хөгжимгүйгээр монгол түмнийг төсөөлөхөд хэцүү. Тэгвэл ардын урлагаа монголдоо төдийгүй дэлхийд таниулан яваа ардын урлагийн шилдэг хамтлагууд нэгдэн “Монгол аялгуу” тоглолтоо хийхээр болжээ.

Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” шинэлэг өнгө төрхтэйгээр хоёр хоногийн дараа тайзнаа амилах гэж байгаа билээ.

Тэгвэл тус жүжгийн дууг Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид4” хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.