Сүүлд нэмэгдсэн

Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр /2019.02.01/ Тусгаар тогтнолын ордонд нээлээ. МАН, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа одоогийн Амгаланбаатар хотноо ядуу ард Дамдины гэрт төрсөн юм.

М-Си-Эс групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2019 онд театр, хөгжмийн урлагийн чиглэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өөрийн байранд зохион байгууллаа.

Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.

Соёл, урлагийг дэмжих сангаас 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна. Соёл, урлагийг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна.

2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн ч одоо хүртэл үзэгчдийн хүлээлтийг үүсгэсээр байгаа “Зүрхний хилэн” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх IPTV-д орж үзэгч олны хүртээл болж байна.

Шанхайн Диснейлэнд парк Уолт Диснейн 2016 оны уран бүтээл болох “Зэрлэг амьтдын хот /Zootopia”-ийн фенүүдэд зориулан тусгай бүс байгуулах болсноо зарлажээ. Дэлхийн хаана ч тус хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн тусгай бүс байдаггүй бөгөөд Шанхайн Диснейлэнд парк анхдагч нь болж байгаа юм.

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно. Ирэх сарын 1-нд Корпорейт концертын танхимд болох эл тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.