Сүүлд нэмэгдсэн

Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон. 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ жил Чингис хаан хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно.

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд 800 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг виртуал орчинд бүтээсэн нь өчигдрөөс /2020.12.30/ олны хүртээл болж эхэллээ. Энэхүү төслийг МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр санаачлан оюутнуудынхаа хамтаар жил гаруйн хугацаанд ажилласнаар виртуал бүтсэн байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Тэрээр Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна.

Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг.

элхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлэн давхисаар байлаа. Цар тахал тэднийг дэлхий тойрох аялан тоглолтын үеэр нь Австралид гацаасан ч манай уран бүтээлчид ажилласаар, хөдөлмөрлөсөөр л байсан.

АНУ-ын үзэгчид Netflix Жонни Деппийн тоглосон кинонуудыг платформ дээрээсээ устгаж байгаад ихээр бухимдах болжээ. Жонни Депп энэ жил The Sun сонины эсрэг үүсгэсэн заргаа авч чадалгүй шүүх хуралд ялагдаж, “Эхнэрээ зоддог” хэмээх нэр зүүснээс зарим кино компани, студиуд түүнээс зайгаа барьж, кинондоо тоглуулахаас татгалзаж эхэлсэн билээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамнаас 2020 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлан зохион байгууллаа.