Сүүлд нэмэгдсэн

“Мисс Монголиа 2018” тэмцээний Дэд Миссээр тодорч “Miss Asia Pacific International 2018” буюу Ази, Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхийн эзэн болсноор тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Мишээлт бахдам амжилт гаргаж гуравдугаар байрт оржээ.

Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах зориулалтаар 285,5 сая төгрөг 2018 оны төсөвт батлагдсан бөгөөд Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейнүүдээс үзмэр болгон худалдаж авах эд өлгийн зүйлийн саналыг 2018 оны 5 сараас авч нэгтгээд байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим”-ыг 10 дугаар сарын 3-ны өдөр нээлээ. Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна.

Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн бага танхимд өнөөдөр боллоо. Монгол Улсын Консерваторийн анхны эрдмийн зөвлөл аравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдан анхдугаар хуралдаанаараа ийнхүү хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох шийдвэрийг гаргасан юм байна.

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан БСШУСЯ ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улс орны хөгжлийн үндэс нь боловсрол, мэдлэгтэй иргэд юм. Иргэдийнхээ сурч, боловсрох, хөгжих нөхцөлийг хангахын төлөө залуу халуун насаа зориулсан ахмад буурлуудтай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Хэдийгээр гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ч салбарынхаа талаарх мэдээлэлд чих тавин сэтгэлээ чилээж суудаг ахмадуудад яамны зүгээс баримталж байгаа бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу энэ онд бүтээн туурвигдсан бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 22-ныг хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шилдгүүдийг нь шалгаруулан улсын санд худалдан авчээ. Ингээд та бүхэндээ Улсын санд худалдан авсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийн жагсаалтыг танилцуулж байна.