Сүүлд нэмэгдсэн

Цагтаа Попын гүнж хэмээн цоллуулж 1990-эд оны сүүлээр ид мандан бадарч явсан дуучин бүсгүй нэгэн хэсэг бүтэлгүйтлээр дүүрсэн амьдралтай байсан билээ. Архинд дуртай болж, зугаа цэнгээн алхасаа байсан Бритни жин ч нэлээд нэмж, цагтаа дэлхийн байлдан дагуулж байсан дуучин гэхэд хэн ч итгэхээргүй болсон байв. Харин сүүлийн жилүүдэд өөртөө анхаарал тавьж, хэвийн амьдралдаа эргэн орсон билээ. Одоо 35 нас хүрч буй дуучин бүсгүй далайн эргээр усны хувцастай зугаалж байгааг гэрэл зурагчид дурандаа ийн буулгажээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.