Сүүлд нэмэгдсэн

Энэ сард нээлтийн товоо зарласан ч олон мянган үзэгчийн хүлээлт үүсгээд буй “Зүрхний хилэн” киноны өөр олон хүлээлт үргэлжилсээр байна. Фантастик продакшний эрч хүчтэй залуусын шинэ бүтээлийг чимэх нэгэн зүйл бол киноны дуу нь билээ.

Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-нд ОХУ-д болсон байна. Энэ жилтэй нийлээд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын есөн жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Цагаан, ногоон дарь эх бүтээлээс сэдэвлэж урласан хувцас загварын “Тара” шоу Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны нүдийг хужирлах гэж байна. Эмэгтэй хүний төгс нандин сэтгэлийг биеийн гоо сайхантай уялдуулж, орчин цагийн өнгө аястай хослуулсан тэдгээр бүтээлийг урлахдаа дизайнер Б.Энхбаатар “Өндөр гэгээн Г.Занабазарын ертөнцөөс хэтийсэн үнэмлэхүй гоо сайхныг төгс илэрхийлэгч лагшин дүрийн шүтээн Цагаан дарь эх, Ногоон дарь эх бүтээлээс сэдэв, санаагаа олсон” гэж тодотгожээ.

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Батжаргал Казахстаны Астана хотноо болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртжээ. Бибигуль Тулегенова бол Казахстаны алдарт дуучин юм. Түүний нэрэмжит ес дэх удаагийн уралдаан есдүгээр сарын 10-нд болжээ.