Сүүлд нэмэгдсэн

“Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд шээж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр цахим сүлжээнд тарж багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.

Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэх юм.

Нэгэн үе олон ч залуусын хайр сэтгэлийн илэрхийлэл болж байсан “Зүүдны дагина” дууг Freezone хамтлаг дуулсан байдаг. Тус дууг Япон дуу хэмээдэг бөгөөд хамтлагийнхан дууны аяыг ашиглан шинэ үг зохион дуулсан байдаг аж. Орц болгонд эгшиглэн хүн бүхэн даган дуулдаг байсан тус дууг Өвөр Монголын “Top Line” хэмээх хамтлаг шинэчлэн дуулсан байна.

Бразилийн Рио Де Жанеро хотын хойд хэсэгт орших шинжлэх ухаан, соёл урлагийн хамгийн том өв бүхий 200 жилийн настай ‘’Үндэсний музей’’-д гал гарч тус улсад ихээхэн хохирол учраад байна. Галыг унтраахаар гал сөнөөгчид шөнөжин ажиллаж байгаа юм. Галын улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй, галын шалтгаан ч тодорхойгүй байгаа аж.

Монголын рок поп урлагийн түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх нэгэн гайхалтай тоглолтыг Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнгөрсөн сарын 31-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Ертөнц 12” хэмээх нэртэйгээр амжилттай зохион байгууллаа. Тэрээр “Ертөнц 12” тоглолт нь түүний бие даасан тав дахь том тоглолт юм. Түүний хувьд нийт 12 цомгийнхоо 40 гаруй хит дуугаа дуулан жинхэнэ амьд шоу тоглолтыг үзүүлсэн юм.

Монгол Улсын Гавьяат Багш Л.Галмандахын аялгуу, Ө.Баасанжавын шүлэг “Бага насны он жилүүд” хэмээх уран бүтээлийг шинэчлэн дуулж клипжүүлэн цацсанаар “Сурагч насны дурсамж” хэмээх шинэ цомгоо гаргах гэж буйгаа зарлаж байсан дуучин Хүрэлээ тун удахгүй цомог болон кино концертын албан ёсны нээлтээ хийхээр болсноо өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хөгжлийн үндэс бол эрүүл, спортлог монгол хүн юм. Азийн наадамд медаль хүртсэн тамирчидаа магтан алдаршуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр эрдмийн баяр болж улсын маань намрын их ажлууд эхэлж байгаа. Тэгвэл өнөөдрийг спорт, урлагийн баяр болгож тэмдэглэхийг санаачилж Ард түмэндээ үлгэр дуурайлал болж явдаг Спорт, урлагийн алдартнууддаа зориулан тэмдэглсэн байна.