Сүүлд нэмэгдсэн

Дуучин John Legend-ийн гэр бүл өнгөрсөн дөрвөн сард бяцхан охин Luna Simone -ийгээ өлгийдөн авсан. Түүний эхнэр загвар өмсөгч Chrissy Teigen бөгөөд хосууд 2007 онд сүй тавьж зургаан жилийн дараа хуримаа хийж байсан билээ.

Өнөөдрөөс бүх нийтээр дөрөв хоног амарна. Харин замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн алба мэдээлж байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхэн өдөр тохиож байна. 105 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА” үзэсгэлэн энэ сарын 29-нд үүдээ нээнэ.

Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 30. Бархасвадь гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.