Сүүлд нэмэгдсэн
Аймаг нийслэлийн 3 хоногийн урьдчилсан мэдээ / 2017.04.06-04.08/
Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ маргааш Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болно. Уг арга хэмжээнд төр засгийн зүгээс ач холбогдол өгч засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцохоор бүртгүүлж байна.
Монгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
