Сүүлд нэмэгдсэн

охиолч, сэтгүүлч Б.Галаарид парапсихологийн чиглэлээр олон нийтлэл бичиж, хэд хэдэн ном гаргасан судлаач хүн. Бид түүнтэй парапсихологи гэж юу болох, хүний увдис чадвар, зөн билгийн талаар ярилцлаа.

– 1990-ээд оноос хойш далд ертөнц, танин мэдэхүйн маш олон сонин, хэвлэл гарсан байдаг. Тухайлбал, Л.Түдэв гуайн эрхлэн гаргаж байсан “Дал” сонины 1996 оны 10 дугаар сард гарсан дугаар миний гарт байна. Энэ сонины редакци 1997 онд Монгол Улсад юу болох талаар зөгнөж хэлэх уралдаан зөн билэгтэй хүмүүсийн дунд зарлаж байж. Зөн билэг, гоц авъяастай хүмүүс тэр үед олон байсан уу. Эсвэл монголчуудын юунд ч итгэхэд бэлэн байсан шилжилтийн нийгмийн цаг үетэй холбоотой юу?-

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ.

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа хэд хэдэн эмнэлэгийн хүлээлгийн танхимыг орчин үеийн стандартад нийцүүлэн засварласан. Хамгийн сүүлд л гэхэд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан билээ. Тэгвэл энэ удаа жүжигчин Г.Ундармаа “Мишээл”-ийнхэнтэйгээ хамтарч “Өнөр бүл” асрамжийн газрын 20 хүүхдийн бүх өрөөг засварлаж өгөхөөр болсон байна.

Аргын тооллын 4 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Өглөгт охин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.