Сүүлд нэмэгдсэн

Монгол улсаа төлөөлөн оролцсон сонсогч, бөх ОХУ-ын Москва хотод болсон “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаанд “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин, Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоо овогтой Гантулга 3-р байр эзэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдааны”-ы 11-р дугаар наадам амжилттай явагдаж өнгөрсөн юм.

Хорвоогийн амьтад тэгш бус. Тэрнээсээ болоод амьдрал ч тэгш бус. Шувууд огторгуйн хээлэнд дураараа дүүлж байхад могойд “гэдсээрээ” гулгахад хүрнэ. Загас усны гүнд дураараа умбахад эх газрын зарим амьтанд энэ нь үхэл болж үзэгдэнэ. Ингээд зогсдог бол ч яая гэхэв. Гэтэл нэг төрлийн амьтад бие бялдар, амны хишгээрээ ялгарна.

Өвөрмөц дуулалт, хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан талаар түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн талаархи мэдээлэл хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдэж, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Тэдгээрээс хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг онцолж, уг хэргийн талаар хэрхэн мэдээлснийг энэ удаагийн буландаа онцлон хүргэж байна.

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсөд эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, бие даасан, хараат бус байдлаараа ноцтой хохирдог боловч уламжлал, соёл, хувийн айдсаас шалтгаалан ийм төрлийн хүчирхийлэл нүднээс далд явагдаж, ихэвчлэн нийгмийн анхаарал, хариуцлагын тогтолцооноос гадуур үлддэг.

“Монгол” телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгд каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ шалгарсан.

Одоогоос хоёр cap гаруйн өмнө нэгэн жүжигчинтэй ярилцлага хийж байхад Монголын уран бүтээлчид нэг кино бүтээх, бүтээсэн киногоо олон улсын наадамд оролцуулах гэж ямар их зовлон, бэрхшээлийг туулдаг талаар өгүүлсэн нь одоо ч тод санагдаж байна. Монголын нэрийг дэлхийд танилцуулж, Монгол гэх улсад кино урлаг байдаг юм шүү гэдгийг харуулахын тулд очсон газрынхаа гудамжинд хонох нь холгүй зүтгэсний эцэст киногоо олон улсын наадамд өрсөлдүүлдэг хэмээн ярьж байсан.

Хэрвээ манай улс соёлын яамтай, харьяа яамнаас нь кино урлагийг дэм

“Авьяаслаг Монголчууд” шоунд эр биеийн гоо сайхныг гайхуулагч Ч.Цэнгүүн өчигдөр шүүгчдийн саналаар шоуг орхисон. Тэнгэрийн хунтайж гэгдэж уян налархайгаараа залуу охидын анхаарлыг татаж, шүүгч Дээгийгээс лагерь хамт явах аман урилга авсан. Гэтэл урт хугацааны турш бэлдсэн үзүүлбэрийг нь “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзан дээр үзүүлэх боломжгүй, тайзны орон зайд багтахгүй гэдгийг өмнөх өдөр нь мэдэж үзүүлбэрээ сольсон тухай түүний ээж өөрийн хуудсандаа бичжээ.