Сүүлд нэмэгдсэн
Дуучин А.Хишигдалай экс хайртайгаа хамт оролцсон “Тарагтай боов” нэвтрүүлэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол энэ сарын 24-ны өдөр төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр Данзанваанчигийн Ухнаа “Монгол Улсын Ардын жүжигчин цол”-оор энгэрээ мялаажээ. Монгол Улсын соёл, урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж, олон шилдэг бүтээл туурвин сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах, ардын авьяастан, залуу уран бүтээлчдийг тодруулах, дэмжих үйлсэд он удаан жил онцгой гавьяа байгуулан ажиллаж ирснийг нь үнэлж ийнхүү шагнажээ.
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.
УДБЭТ-ын тайзнаа энэ долоо хоногт тоглогдох уран бүтээлүүдийн хуваарийг танилцуулж байна. Тодруулбал Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь 2017.03.04-нд 17:00 цагт, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет 2017.03.05-нд 17:00 цагт тус тус тоглоглох аж.
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, АНУ, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас гавьяат жүжигчин, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар өрсөлдөв.
Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш“ нийтийн цэнгүүний найруулагчийн зохиол, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас зарлажээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.
Бид киног цогцоор нь үздэг… Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
