Сүүлд нэмэгдсэн
Элдэв нүцгэн зургууд нь гадаадын сайтуудаар тарж Нүцгэн мисс гэх хоч зүүх болсон Э.Сэлэнгэ шар хэвлэлээр нэлээд их гардаг.
Харийн оронд байхдаа найз залуугаа булаалгаж, тайзнаа алхах боломжийг олгосон Д.Болормаа багштайгаа хэвлэлээр цэц булаалдсан гээд түүний тухай сенсааци дүүрэн байдаг. Олны өмнө дэлгээтэй ном шиг байдаг Э.Сэлэнгэ гоо сайхны хагалгаанд орсон тухай бид дуулгаж байсан. Харин мисс бүсгүй хагалгааны дараа эх орондоо ирсэн бөгөөд хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч та дүгнэх биз ээ.
“Зохиомж”-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.
“Сьюдад-де-Уэска” /”Ciudad de Huesca”/ Олон улсын төгөлдөр хуурчдын наадам Испанийн Уэска хотод 1-р сарын 23-29-ний өдрүүдэд болжээ. Наадамд Монгол улсын Хөгжим бүжгийн коллеж болон Хүүхдийн ордны авьястнууд өрсөлдсөн байна.
Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.
“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.
Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулан яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ.
Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм. Дэлхийн өнцөг булан бүрт хайрын баярын өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ өдөр хүн бүр бие биенээ хайрлах, хайр хүний орчлонд ямархан үнэ цэнэтэй болох, хайр урлагийн бүтээлээр хэрхэн амилахыг “I LOVE YOU” тоглолтоос мэдэрч болох юм.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
