Сүүлд нэмэгдсэн
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийг амиа хорлосон гэх мэдээлэл фэйсбүүк хуудсаар тархсан байна. Жүжигчин эр эхнэр Анжелина Жолигоос салсаныхаа дараа нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэсэн хэмээн өөрийнх нь фэйсбүүк хуудаст ийнхүү бичсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэгвэл уг мэдээлэл худлаа цуурхал болохыг “Ройтерс” агентлаг мэдээлж “Брэд Питтийн нийгмийн сүлжээнүүд хакерын дайралтад өртсөн болохыг менежер нь баталсан” гэж дамжуулсан байна.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийнд хонов /Танайд хонъё/
Ийнхүү явсаар дэлхийн бөмбөрцгийг морин туурайгаар бөмбөрдөж, хүний түүхэнд урьд хожид хэн ч байгуулж чадаагүй том гүрнийг буй болгосон монголчуудын үе ирлээ. XII зуунд төдийлөн олуул байгаагүй, хүчин чадлын хувьд ч зэргэлдээх олон нүүдэлчин аймагтаа басамжлагдаж байсан монголчууд гэв гэнэт ийнхүү цоорон гарч ирж хавь ойрынхныгоо бүгдийг нэгтгэн ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэсэн тэрхүү гайхамшигт оньсгыг тайлахад хэдийгээр бэрх авч ойлгохын үүднээс ямар нөхцөл байдал байсантай танилцах нь зүйтэй. Энэхүү гэнэтийн дэлбэрэлтийг янз бүрээр тайлбарладаг ба жишээ нь Оросын эрдэмтэн Гумилёв “пассионар дэлбэрэлтийн онол” гэдгээр тайлдаг.
Хятадын алдарт жүжигчин, тулааны урлагийн од, 62 настай Жэки чан кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оскар” хүртлээ. Тэрээр кино урлагийн салбарт 56 жилийн турш зүтгэж явна. Түүний мөрөөдөл өчигдөр биелж, “алтан баримлаа” гардан авлаа. Шагналыг”Оргил цаг” кинонд хамтран тоглосон Крис Такер түүнд шагналыг нь гардууллаа. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгохоор болсноо Америкийн кино академи өнгөрсөн есдүгээр сарын эхээр зарласан билээ. Жэки чаны хувьд нийт 100 гаруй кинонд тоглосон байна.
Арабын нэгдсэн Эмират улсад урьд шөнө өндөрлөсөн Цээж бодолт, соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс монгол хүүхдүүд 23 цом хүртэж, бахдам амжилт үзүүллээ. “Тояа” академийн 55 сурагч, есөн багшийн хамт энэ тэмцээнд зургаан ангилалд өрсөлдсөн байна.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 14 цагт UBS телевизийн байранд болно. Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тоглолтын мандатыг уг хурлын дараа олгоно.
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон, Монголын зохиолчдын эвлэл болон Улсын драмын эрдмийн театрын хамт олон оролцож, цэцэг өргөлөө.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
