Сүүлд нэмэгдсэн

Парист болсон дээрмийн хэргийг мартахад Ким Кардашианд гурван долоо хоног багадаж байгаа бололтой. Тэрбээр дээрмийн дараа Нью Йорк дахь гэрээ орхиж ээж дүү нартайгаа ойр байхаар Лос Анжелос хотод ирсэн юм. Энэ хугацаанд олон нийтэд төдийгүй цахим сүлжээнд нам жимхэн байх болсон Ким Кардашиан энэ долоо хоногоос л “гэрээсээ цухуйх” болсон байна.

..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн.
“Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.