Сүүлд нэмэгдсэн
Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын”Хумсны арчилгаа” мөн “Үсээ хэрхэн хооллох” вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэсэн.
Нэг дэх шат нь аливаа амьтан амь тавих мөч ажээ. Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбаж, эсвэл халуу оргиж, нүдний өмнө гал бутран халууцаж буй мэдрэмж төрдөг байна. Энэ нь үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж ба удалгүй нүдэнд нь гал бадран Чикая бардад шилждэг ажээ. Эл үед анхаарлаа төвлөрүүлэн сайн сонсож, сайн харах хэрэгтэй гэнэ. Мөнхийн гурвал гэгдэх Дхарма кайяа (үйлийн үр), Самбхог кайяа (цэцэн ухаан), Нирмана кайяа төрөл хувирах энэ гурвыг харж мэдрэхийг хичээх ёстой гэнэ.
Та бүхэн гайхаж магадгүй, энэхүү материалыг дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухай хэн нэг туршлагатай сэтгүүлч редакцийнхаа ширээний ард сурамгай нь аргагүй бичиж суугаа бус Г.Эрдэнэтунгалаг би өөрөө өөрийнхөө тухай гал тогооныхоо ширээний ард чадан ядан ноороглож суугаа юм. Аливаа шинэ зүйлийг туршиж үзэхэд сонирхолтойгоос гадна асар их туршлага, шинэ мэдлэгүүдийг нэмж байдгийг та бүхэн минь бэлхнээ мэдэх биз ээ. Бичнэ гэдэг дуулахаас ч хэцүү зүйл юм.
ОХУ-ын үзэгчдийг телевизийн өмнө татан суулгаж, догдлуулж, айлгаж, баярлуулан гайхшруулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг ес дэх жилдээ гарч байна. Одоо ч энэ нэвтрүүлэг үзэгчдийн тоогоор тэргүүн байрт бичигдсээр л байна. Энэ бүх хугацаанд нэвтрүүлгийг худал хуурмаг гэсэн ганц ч нотолгоо, баталгаа гарч байсангүй. Нэвтрүүлгээр далд авьяас, онцгой чадвараа батлан харуулж чадсан зөн билигчид одоо болтол хүмүүст туслан, авьяас чадвараа хөгжүүлсээр л байна.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтын үеэр 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулсан юм.