Сүүлд нэмэгдсэн

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Чуулган өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Чуулганд Улс аймгийн алдар цолтой уяачид оролцож байгаа бөгөөд чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам өчигдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдсан юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 7. Санчир гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Баян-Өлгий, Увсын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа таньд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа нь таны жинг барьж, таргалалтаас сэргийлэхээс гадна хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг аж.

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.