Сүүлд нэмэгдсэн

Юутай харамсалтай вэ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч маань автын осолд ороод хэвтэрт удаж байгаа юм байна. Гэтэл газар дээрх ганц хүүгийнх нь эхнэр маш хүнд өвчин тусч ухаангүй байна, Солонгост. “Би яах вээ, бэрээ хөл дээр нь босгож, үр хүүхэдтэй нь элэг бүтэн үлдээчих юм сан. Хандивын тоглолтыг Ардын жүжигчин А.Долгор минь аялуулж байгаа юм, Соёлын төв өргөөнд 10 сарын 1-нд болно” гэж ярилцлагадаа хэлсэн байна. Бас “Газар дээр ганцхан үртэй байх хэцүү.

Олон улсын Архитекторуудын холбоо 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэлээ.

Дэлхийн архитекторуудын өдрийн хүрээнд “Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим”-аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 5. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Удирдлагын Академи маань 1924 оны 04 сарын 05-нд “Нам улсын Түр сургууль” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 150 мянга орчим хүн төгссөн байна. Аймаг бүрт салбар зөвлөлөө байгуулсан тус холбоо нь анх “Удирдлагын Академийн Сонсогчдын Холбоо” нэртэйгээр сонсогчдын санаачлагаар 1998 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2008 оноос “Удирдлагын Академийн Сонсогч Төгсөгчдийн Холбоо” болон сонсогч төгсөгчдийн уялдаа холбоогоо өргөжүүлж байсан түүхтэй.

УДЭТ-ийн царайлаг жүжигчдийн нэг болох О.Дөлгөөн өнөөдөр Ивээлт-Од хүүгийнхээ даахийг үргээсэн байна. Тэрбээр цахим хуудсандаа “Хүүгийн минь даахийг үргээсэн ах дүү хамаатан садан найз нөхөддөө маш их баярлалаа… Сайхан болж өндөрлөлөө… Баярлалаа та бүхэндээ…” хэмээн тавьсан байна. Тэрбээр хүүгийнхээ даахь үргээх ёслолд гэр бүлээрээ ижилссэн байв.

Эрчүүд ер нь их анзаарагагүй хүмүүс гэж би боддог. Гэхдээ тэд маш жижиг дутагдалыг том болгож хардаг. Ялангуяа анхны болзоо, анхны гэх сэтгэгдэл үлдээх дурсамжинд доорх алдаануудыг хийж болохгүй шүү.