Сүүлд нэмэгдсэн

АНУ-ын “Next Top Model” шоунаас моделийн гараагаа эхэлсэн Вэнни энэ жил загварын ертөнцөд хувьсгал хийгээд байна. Түүний жинхэнэ нэрийг Чантелэ Браун Ионг гэдэг. Тэрээр Канадын Торонто хотод төрж өссөн бөгөөд дөрвөн настайдаа хүн амын нэг хувьд тохиолддог арьсны өвчнөөр оношлогджээ. Энэхүү өвчин нь мөн алдарт дуучин Майкл Жэксонд тохиолдсон бөгөөд тэрээр өнгөт арьстанаас цагаан арьстан болох хагалгааг хэд хэдэн удаа хийлгэж байсан юм.

Хүүхдээ хараад гэртээ суухыг урьтал болголгүй урлагтаа эргэн ирсэн Ука сүүлийн үед тоглолт, халтуур гээд тун чиг завгүй яваа гэнэ. Баасан гаригийн үдэш нэгэн клубт урилгаар дуулж залуустайгаа доргио өнгөрүүлсэн талаар цахим хуудсаар тархав. Ингээд түүний “халтуур”-ын бичлэгийг сонирхуулья.

Холливудын алдарт жүжигчин Шэрон Стоун туранхай, гоолиг байх өөрийн гоо сайхны нууцаасаа хуваалцлаа. Жүжигчин бүсгүй энэ жил 58 настай бөгөөд түүнээс хүн бүр гоо сайхны нууцын талаар асуудаг гэнэ.
Нэгэн сурвалжлагчид энэ талаар хариулахдаа “ Надад Жейн Фонда шиг дасгалын бичлэг байхгүй ч нэг хэвшсэн дасгал бий. Тэр нь өглөө болгон дээшээ харж хэвтээд хоёр хөлөө зэрэг дээш өргөх…Тэгээд л болоо” гэсэн байдаг. Харин энэ удаа тэрээр гоо сайхны нууцаа дэлгэрэнгүй хуваалцжээ. Түүний энэхүү дэглэм нь Harper Bazaar сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн байна.

Хэсэг хугацаанд завсарлаад байсан “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээлд дахин хүрч эхлэх нь. Ингэхдээ тус нэвтрүүлгийн эмэгтэй хөтлөгч П.Анужин хөтлөгчийн үүргээ гүйцэтгэхгүй бөгөөд түүний оронд загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл 100 эрхэм нэвтрүүлгийг цаашид хөтлөн явуулахаар болсон байна. Магадгүй энэ нь тус нэвтрүүлгийн ерөнхий продюсер, найруулагч Б.Баатарын гаргасан санаа бололтой.

ОХУ-ын Оренбург хотын нэгэн эмэгтэй 40 жилийн дараа хэтэвчээ буцаан олж авчээ. Түрийвчийг нь нэгэн худалдааны төвийн цахилгаан шатны хонгилоос хүмүүс олсон байна. Хэтэвчин дотор Зөвлөлтийн мөнгөн тэмдэгт болох рубль, хар цагаан өнгийн гэрэл зураг байсан гэнэ. Сайн санаат ажилчин залуус уг хэтэвчний эзнийг олохоор шийдсэн аж. Ингээд нийгмийн сүлжээнд олсон бүх мэдээллээ байршуулжээ. Төдөлгүй нэгэн эмэгтэй уг зурган дээрээс өөрийгөө таньсан байна.

Монголчуудыг XIII зуунд л бичиг үсэг гээч зүйл байдаг гэдгийг сая мэдсэн мэтээр манай их мэдэгчид амны алдас хийх нь мэр сэр байна. Харьд, ялангуяа хаяа залгаа Орос, Казахстан мэт улсад ийн өгүүлэгчид бүр ч олон бололтой. Тэд “Юань улсын судар”-ын 124 дүгээр ботийн нэгэн домгоор гул барих атлаа аль эрт хэлбэржин тогтсон бичгийн сонгодог хэлний бодит жишээ болох “Монголын нууц товчоо” хэмээх агуу бүтээлийг үл анзаарах нь харамсалтай.