Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»МУГЖ Т.Ариунаа Рагуд “Чи хуурамч хүүхэн…” хэмээн хөөгджээ
Одод

МУГЖ Т.Ариунаа Рагуд “Чи хуурамч хүүхэн…” хэмээн хөөгджээ

Урлаг Урлаг06/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ariunaa_by_stripped_2_e1e144763579042862013-09-06-08-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 МУГЖ дуучин Т.Ариунаа “Би мэргэжлийн дуучин” гэж ам бардам хэлдэг нь аргагүй. Монголын хамаг л нэр нөлөө бүхий дуучид төгссөн Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийн эстрад дуу дуулаачийн ангийг төгссөн ганц рок попын тогооны дуучин. Ерээд оны эхээр Болгарын хөгжмийн дээд сургууль төгсөж ирсэн Т.Ариунаа ёстой л задгай стилиэр олны анхааралд орон амархан нэрд гарч чадсан. Ам  нь ч задгай, хувцаслалт нь ч задгай байж “эрос” стиль гэж юу байдгийг монголчуудад яруу тодоор харуулж өгсөн. Дуучин Т.Ариунаа нас нь ахихын хэрээр намба сууж, одоо цоглог, эрч хүчтэй дуучин, бас сайн гэрийн эзэгтэй. Нас нь 45 нас хүрч байгаа дуучин Т.Ариунаа наснаасаа хамаагүй залуухан харагддаг.

Уран бүтээлээрээ байнга тэсрэлт хийж, 20 гаруй жил олны анхааралд байгаа “топ” дуучин Т.Ариунаагийн нэрийг сонгосон хань нь нэлээн хэл аманд оруулдаг. Анх гэрлэхдээ дуулиантай эхэлсэн амьдралын шуугиан одоо ч тасраагүй. “Буяндорж секс машин”, “Дуучин Ариунаа нөхөр Буяндоржийгоо хардаад гуяыг нь хутгалжээ” гэсэн мэдээ 90-ээд оны сүүлээр байнга гарч, амьтан хүний чихийг дэлдийлгэдэг байв. Харин шинэ мянган гарснаас хойш дандаа л бизнес, мөнгөтэй холбоотой дуулианд Буяндорж орооцолдож, алдартай дуучин гэргийнхээ чихийг халууцуулдаг. Саяхан Буяндоржийг эрэн сурвалжилж байна, баригдлаа, хоригдлоо гэсэн шуугиан гарч, “Ноёд”-ын Буяндорж хоёр сар хоригдохоор болжээ гэсэн мэдээлэл цацагдаад шувтрав.

Ямартаа ч Т.Ариунаа үнэхээр нэр цуу нь түгсэн алдартай дуучин. Сүүлийн үед Рагу гэж Энэтхэг гаралтай, Сингапурын иргэншилтэй нөхөр рок попын тогоонд багтаж, “амьд бурхан” болоод байгаа. Тэрээр МУГЖ Ж.Алтанцэцэгийн “Просаунд” студид ажиллаж, “Universe best songs” наадмыг хамгийн удаан шүүж байгаа шүүгч. Манж зан гэдгийг мэддэггүй Рагу уралдаанд оролцсон хүүхдүүдийг улайтал үнэнийг нь нүүрэн дээр нь хэлчихдэг. Рагу, Ариунаа хоёр хоорондоо сайнгүй харилцаатай гэдэг. Саяхан Алтанцэцэгийн студи дээр Ариунаа, Рагу хоёр ярьж суугаад маргалдаж, Рагу “Чи хуурамч хүүхэн. Чи надад таалагддаггүй. Яг одоо эндээс гар. Би ажлаа хийлээ” гэж Рагу уурлаж, МУГЖ Т.Ариунаа юу ч хэлж чадалгүй нүдээ хэсэг анивчиж байгаад гараад явчихсан гэнэ. МУГЖ Т.Ариунаа Монголын поп дива дуучин, нэр хүндтэй хүн ч яагаад ч юм Рагуд хөөгдчихөөд өөдөөс нь юу ч хэлээгүй аж. Хэрэв Рагу Т,Ариунаагийн фенүүдийн дэргэд ингэж хэлсэн бол зодуулах байсан байхаа.

Эх сурвалж:tovchoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.