Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Танго бүжгийн түүх
Дуу хөгжим

Танго бүжгийн түүх

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tango-lesson6207489242013-10-15-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ.

Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.

Эхэндээ Аргентины борчуулын дунд, улмаар 20-р зуун гарах үед дээд зиндааныхны дунд дэлгэрчээ. 1910 онд Францын мюзик-холлын нэгэн алдарт од Мистингюэт Парист тоглосноор Баруун Европын дээд ангийнхны дунд нэвтэрч оров.

Энэ бүжгийн нэг болох Тангоманиа Парист, дараа нь Лондон, Нью-Иоркт хурдан түглээ. Дэлхийн 1-р дайн эхэлсэн ч хүмүүсийн Тангонд татагдах сэтгэлийг хөргөж чадаагүй юм. 1921 онд Рудольф Валентино ‘Судрын 4 морьтон’ кинондоо танго бүжиглэв. Дашрамд нь тангоны өнөө цагийн кинон дээрхи үзүүлбэрээс дурдвал, ‘Эмэгтэй хүний үнэр’ (1992) кинонд Аль Пачнно, Габриэл Анвар нар, ‘Үнэн худал’ (1994) кинонд Арнольд Шварценеггер, Тиа Каррер нарын бүжиглэсэн танго г.м дурдаж болно.

Милонга нь хөлийн хөдөлгөөнийг чухалчилдаг, маш зөөлөн бүжиг юм. 1930-аад онд Парис хотноо бусад цэнгээнт бүжгүүдийн их биеийн ихэмсэг хөдөлгөөн, хөгжмийн огцом хүчтэй хэмнэлийг авснаар дээрхи онцлог шинж нь өөрчлөгджээ. Толгой, их биеийн хөдөлгөөнийг чухалчилдаг болсон нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийд хамгийн хүнд алтан ээмгийг Энэтхэгийн дархчууд урлажээ

30/10/2026

Тони Старкийн “Acura NSX” машиныг дуудлагаар худалдана

30/10/2026

“Премьер тэйлор”-ийн захирал Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагджээ

30/10/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино олон улсын кино наадамд оролцоно

30/10/2026

“Жонон” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.