Энэ бол Данийн кино найруулагч Лас Фан Триерийн 2013.12.25-ны өдөр нээлтээ хийх дэлгэцийн “Nymph()maniac” киноны тухай сенсацитай нэгэн мэдээлэл юм.
Жое хэмээх нэгэн бүсгүйн сексийн амьдралын тухай адал явдал, адармаатай түүхийг өгүүлэх эротик жанрын энэхүү кинонд та бидний танил Холливудын цөөнгүй алдартнууд тогложээ.
Тухайлбал “Transformers” киногоороо танигдсан Америкийн жүжигчин Шайэ Лэбаф, “The Adventures of Tintin” киноны Тинтиний дүрд тоглосон Английн жүжигчин Жэми Бэлл, “Gladiator” киноны Максимусын дурлалт бүсгүйн дүрээрээ нэрд гарсан Данийн жүжигчин Конни Нилсон, “Thor” киноны Эрик Селвигийн дүрд тоглосон Шведийн жүжигчин Стеллан Скаскод нарын алдартнуудыг дурьдаж болох юм.
Та бүхэнд хүргэж буй эдгээр зургууд бол тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Nymph()maniac” киноны сурталчилгааны зурагт хуудсууд бөгөөд кино ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Киноны зураг авалтыг Герман, Бельги улсуудад авсан ба эротик кадруудад ил харагдах жүжигчдийн бэлэг эрхтний зураг авалтууд нь порно оддын бэлэг эрхтний бичлэгүүдээр орлуулж хийгдсэн гэдгийг найруулагч Триер ярилцлагадаа дурьджээ.
Энэхүү кино нь нийт 5 цаг гаруй үргэлжлэх хоёр хувилбартайгаар гарах ба нэг нь хэт задгай зураг авалттай байх бол нөгөөх нь эротик “секс” кадрын зураг авалт нь бага гарсан байх юм байна.
Ирэх 2013.12.25-ны өдөр Данийн кино театруудад нээлтээ хийх хувилбар нь зөөлөн жанрынх нь бөгөөд хэт задгай кадрууд бүхий хувилбарыг 2014 онд үзэгчдийн хүртээл болгох ажээ.
Жүжигчин Шайэ Лэбафын ярьснаар киноны “секс” кадрууд нь үнэхээр халуухан явагдаж өнгөрсөн бөгөөд ичих булчирхай гэж баймгүй этгээд байдлаар өрнөсөн гэнэ. Найруулагч Лас Фан Триерээс эмээхдээ хүртэл тулж байсан тэрээр дуртай ажлаа (“жүжиглэх”) хийхээсээ багагүй зүрхшээсэн бололтой ярилцлагыг кино зураг авалтын дараа өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
www.URLAG.mn