Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Төгөлдөр хуурч Б.Чинбатын шинэ уран бүтээл “Үл таних бүсгүй”
Дуу хөгжим

Төгөлдөр хуурч Б.Чинбатын шинэ уран бүтээл “Үл таних бүсгүй”

Урлаг Урлаг30/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-10-30_1209027013751302013-10-30-12-03[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нилээдгүй хэдэн жилийн тэртээ их хотын гудамжаар хуримын хувцастай нэгэн хөөрхөн охин хормой дэрвүүлэн гүйж байгаар хийгдсэн тун сонирхолтой шинэлэг клиптэй дуу цацагдсан даруйдаа л үзэгч, сонсогчдын дунд хит болж шуугиан тарьж байсан нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбатын "Дэгжин нүдэн" хэмээх дуу юм. Түүнээс хойш олон сайхан хөгжмийн болоод дууны урлагийн бүтээлүүдийг туурвисан цацагдсан даруйдаа л хит болсоор ирсэн юм. Тэгвэл өнөөдөр эрхэм уран бүтээлч маань "Үл таних бүсгүй" хэмээх өөрийн шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогч, түмэндээ хүргэж эхэллээ.

   Түүний шинэ уран бүтээлийн хамтрагчдаар сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, Хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав аялгууг нь туурвиж хамтарчээ. "Үл таних бүсгүй" хэмээх шинэ уран бүтээлийн хөгжмийг монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгын хөгжимчид тоглосон бол найруулгыг нь өөрөө хийж микс мастерингийн Сингапурт хийлгэжээ.

   Ингээд та бүхэндээ ирэх сарын 07,08,09-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд зохион байгуулагдах Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд – 2013" концертонд зориулагдан бүтээгдсэн "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээлийг толилуулъя.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Жонон” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

30/10/2026

Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ

30/10/2026

Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нар хамтарсан тоглолтоо толилууллаа

30/10/2026

Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ

30/10/2026

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.