Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монголын хамгийн анхны нэг сая үзэгчтэй дуу
Оддын амьдрал

Монголын хамгийн анхны нэг сая үзэгчтэй дуу

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1383130384fdhhghg3159711892013-11-18-13-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан гэргий Г.Эрдэнэчимэгтэйгээ дуулсан “Хар хархан харц” хэмээх сайхан үгтэй дуу сүүлийн үед FM, радиод тэргүүлж, хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг болжээ.
 
Энэ дууны үгийг Өвөр монголын радио телевизийн найруулагч хөтлөгч Н.Насанжаргал бичиж, аяыг Ц.Улаантуг “Морин хуур-2010” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын хамт бүтээсэн байна.

"You tube" сайтанд байршсан Монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчидын хүртээл болсон дуугаар "Хар хархан харц" дуу 2013 оны 11 сарын 16-нд  тодорлоо.

Сонирхуулахад Реппер Рокит Бэй-ийн “Эвдэрхий хүн” дууны клип youtube сайтад байршсанаасаа хойш энэ оны тавдугаар сарын 20-нд хагас жилийн дараа  мөн нэг сая үзэгчийн босгыг давжээ. Өмнө нь Монголын хамтлаг, дуучдын клип youtube сайтад ийм их хандалт авч байсан удаагүй. Энэ утгаараа "Эвдэрхий хүн", “Хар хархан харц” дуунууд цоо шинэ дээд амжилт тогтоолоо.

Цомог : Хамаг монгол
Үг: Н.Насах
Ая: Ц.Улаантуг
Хадмал дууны үгтэй – Captions товч дээр дарна уу.
Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээ би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа

Бор борхон харцанд чинь
Болохгүй хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих нгээд байна

Уяраад харсан харцаараа
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх дэндсэн (эмзэг) харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүйгээр
Энэ хорвоод түшье дэ хэн хэнийгээ

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026
Оддын амьдрал Урлаг

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Эрүүл мэнд Урлаг

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.