Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хүн чанарын тухай мөчлөг (шүлэг)
Утга зохиол

Хүн чанарын тухай мөчлөг (шүлэг)

Урлаг Урлаг16/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4ba386b7f8bb81f8b1d13010454467471555003312013-12-16-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэндийн гурван үгээ бүтэн хэлчихдэг
Мичидийн гялааныг ажиглаад тэнгэрээ таньдаг хүн байх юмсан
Явгарсан эр хүнд унаа юүлэх сэтгэлтэй
Ядарсан нэгэнд урмын үг хэлчих сэтгэлтэй хүн байх юмсан

Хөөрөг зөрүүлэхдээ харшуулж үзээгүй
Хөдсөн дээлээ нар зөв бүсэлсэн хүн байх юмсан
Уулсаа аргадаж буян оршоосон
Уургаа тулж адуундаа мордсон хүн байх юмсан

Унтах цагтаа зүүдлэж
Уруудах үедээ хатуужиж хүн байх юмсан
Хөх чулуунд ирлэгдэж
Хөх жаварт алгадуулж хүн байх юмсан

Тэнгэр бүрхэж аадар орох агшинг зураглаж
Тэнгэр цэлмэж цэцэгс инээхийг чагнаж хүн байх юмсан
Нарны даллага газарт оршоож
Наслахын буян түмэндээ түгээж хүн байх юмсан

Хийморь түшиж дээлэндээ гоёдох үедээ
Хойморьт налайж нүнжиг үнэртэх үедээ хүн байх юмсан
Үгэнд дулаацахын сайхныг мэдэрч
Үрийнхээ үрд хайраа сөгнөхийн жаргалыг төсөөлж хүн байх юмсан

Сүүдэр уртсаж бие жижигрэхийн цагтаа ч
Сүлдэнд мөргөж буянд шамдах үедээ хүн байх юмсан
Жиндүү намрын шөнөөр сэтгэлээ зул мэт гэрэлтүүлж
Жим нь бүдгэрсэн заншилынхаа өмнө хорвоог сөхрүүлж хүн байх юмсан

Мартагдсан түүхийн шастирт салхи оруулж
Марал чонын дуунд түмнийхээ хийморь сэргэхийг харж хүн байх юмсан
Хөх өвсний гунийг газрын энгээр үерлэж
Хүн чанарын мөстлөг тэвчээр алдуулах энэ цагт
Хүн шиг хүн байх юмсан орчлон минь ээ

Б.Магсаржав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.