Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын шилдэг байгалийн гэрэл зураг” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Үзэсгэлэн

“Монголын шилдэг байгалийн гэрэл зураг” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг19/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан “Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан 2024” олон улсын уралдааны шүүгчдийн дүн гарлаа. Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 26-наас “Norphei” арт галерейд дэлгэнэ.

Монголын шилдэг байгалийн гэрэл зураг олон улсын уралдааны Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдгийн шилдэг гэрэл зургаар нийт шүүгчдийн хэлэлцүүлгийн дүнгээр Б.Баярын “Хаврын нүүдэл” зураг шалгарлаа.

“Монгол ахуй” буюу Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны нэрэмжит “Go Mongolia” шагнал

I байранд Г.Батсүх “Хэцүү нүүдэл”

II байранд Г.Наранхишиг “Монгол”

III байранд Э.Батхүү “Талын үнэртэй салхи” зураг

“Зэрлэг амьтан” буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрэмжит “Мазаалай” авардс шагнал

I байранд Ш.Төмөрсүх “Цэцэг дэлгэрэх агшин”

II байранд Б.Эрдэнэбулган “Хоёр зулзага”

III байранд Т.Ерөөлт “Сарны өмнөх янгир”

“Агаарын” буюу Чингис хаан олон улсын нисэх буудал “Нью Улаанбаатар Интернейшнл Айрпорт” нэрэмжит шагнал

I байранд Б.Эрдэнэбулганы “Элсэн нуур”

II байранд Н.Батсүх “Зуны цас”

III байранд Г.Ган-Өлзий “Тамирын голын хөндий”

“Үзэсгэлэнт байгаль” буюу The Nature Conservancy байгууллагын нэрэмжит шагнал

I байранд Б.Эрдэнэбулганы “Өргөмжийн булан”

II байранд М.Гантулга “Мэнэнгийн талд аянга”

III байранд А.Маналжавын “Намрын цас”

“Prophotokits LLC” компанийн нэрэмжит тусгай байрын шагналд Л.Баяндорж “Тайгын гоо” зураг шалгарлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.