Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Ц.Жавзандулам “Javzaa art brand 01” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэнэ
Үзэсгэлэн

Уран бүтээлч Ц.Жавзандулам “Javzaa art brand 01” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг22/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Ц.Жавзандулам “Javzaa art brand 01” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 24-нөөс “Mongol art” галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Уг үзэсгэлэндээ тэрбээр 30 гаруй шинэхэн бүтээлүүдээ толилуулах бөгөөд уран зураг болон интерьерийн гайхалтай хоршлыг харуулахаараа онцлог юм. Тодруулбал, үзэсгэлэнд орчин үеийн интерьерийн чиг хандлагад зохицох шинэлэг өнгө аяс, чөлөөт арга ажиллагаа, дүрслэл бүхий 30 гаруй абстракт зургуудаа дэлгэх юм.

Урлаг судлаач, куратор Б.Болортуяа “Уран зураг гэдэг зөвхөн гоо зүйн үзэмжээр хэмжигдэхгүй, түүнээс гадна тухайн орчинд зохицсоноор хүний сэтгэл зүйд амар амгалан, тав тухтай тайван, орон зайг бүрдүүлж төгс зохицох дотоод засал чимэглэлийн онцгой нэгэн хэсэг болдог гэдгээрээ онцлог юм. Тэр ч утгаараа Ц.Жавзандуламын энэ удаагийн үзэсгэлэнд тавигдаж буй уран бүтээлүүд орчин үеийн абстракт чиг хандлага тусгагдсан зохиомж, өнгө, олон янзын дүрс хэлбэр элементүүд бүхий үзэгчидэд өөр өөр мэдрэмж, утга санаа, төсөөллийн ертөнцийг бүтээх сонирхолтой үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна.

Түүний уран бүтээлүүдэд хөнгөн, зөөлөн өнгөнүүд давамгайлах хийгээд зарим хэсгүүд дэхь тод өнгийн дүрс, хээний эсрэгцэл нь орон зайн гүнд уран бүтээлчийн сэтгэлзүйг илэрхийлж, зарим хэсгүүдэд чамин шигтгээ мэт хээ зурааслал, эрч хүчийг илтгэх дүрслэлийн оновчтой деталь, давтамж, хэмнэлттэй уусгалтууд орчин үеийн минималист болон модерн хэв маягийг илтгэнэ.

Уран бүтээлч өөрийн өнцгөөс орчин үеийн уран зургийг интерьерийн шийдэлтэй хослуулсан гэгээлэг, өнгөлөг, тааламжтай мэдрэмжийг төрүүлэх шинэ содон сонирхолтой уран бүтээлүүдийг урлагт хайртай үзэгчид та бүхнийг морилон саатаж, шимтэн үзэхийг урьж байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.