Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Европын төв музей барималч Н.Сүхбүрэнгийн бүтээлийг сан хөмрөгтөө авчээ
Дотоод мэдээ

Европын төв музей барималч Н.Сүхбүрэнгийн бүтээлийг сан хөмрөгтөө авчээ

Урлаг Урлаг04/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч, керамик артист Н.Сүхбүрэн ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Хетженс керамик” музейн урилгаар тус улсад үзэсгэлэнгээ дэлгэж, хэлэлцүүлэг, ярилцлагад оролцон, олон улсын үзэгчдэд бүтээл туурвил болон урлахуйн эрдмээсээ хуваалцжээ. Мөн тус музейн үзмэрийн сан хөмрөгт бүтээлээ хадгалуулсан анхны монгол артист болсон байна. “Хетженс керамик” нь бүх цаг үеийн төлөөлөл болсон 20 мянга гаруй цуглуулгатай, 8000 жилийн түүхтэй, керамик урлалаар дагнасан Европын төв музей аж.

Тус музейнхэн энэ жилээс эхлэн Монголын уран бүтээлчдийн урлалыг сан хөмрөгтөө багтаахаар төлөвлөж, юуны түрүүнд керамикч Н.Сүхбүрэнг онцлон сонгожээ. Европын төв музейд уригдсан түүний хувьд дүрслэх урлагийн салбарт өөрийн байр суурь, өнгө төрхийг хэдийн олсон, манай шилдэг, залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм. Тэрбээр 2022 онд Итали улсын Кастелламонте хотод болсон, керамик урлалын 61 дэх удаагийн олон улсын консорциумд эх орноо төлөөлөн оролцсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.