Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Амьтдын тухай 50 ном” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олонд дэлгэлээ
Үзэсгэлэн

“Амьтдын тухай 50 ном” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олонд дэлгэлээ

Урлаг Урлаг06/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарлаж байгаа билээ.

Энэ хүрээнд “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран “Амьтдын тухай 50 ном”-ыг нэрлэсэн юм. Тэгвэл номын тэмдэглэлийн уралдаан, хүүхдийн номын бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг өнөөдөр /2024.12.06/ Оросын соёл, шинжлэх ухааны төвд нээлээ. “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг улс орон даяар зарлаж, нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас олон баг, анги, сурагчдын бүтээл ирсэн байна.

Амьтдын тухай илүү ихийг танин мэдэх, тэд бидний амьдралыг болон дэлхийн ертөнцийг хичнээн өнгөлөг, утга учиртай болгож байгааг ухааруулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, нийтийн уншлагыг дэмжих, зохиолч, орчуулагчдын ном бүтээлийг сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Амьтдын тухай 50 ном” уралдааны зорилт чиглэжээ.

Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн ном эрхлэн гаргадаг хэвлэлийн газруудын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн номын зохиогч, хэвлэн нийтлэгчдийн илтгэл, хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтууд зохион байгуулах юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.