Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын 76 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Гэрэл зураг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын 76 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг21/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын 76 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1948 оны энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын ууган охин болон мэндэлжээ.

Н.Сувд 1970 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг тайз, дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “Монгол кино” үйлдвэрээс эхэлжээ. Улмаар 1973 оноос УДЭТ-т ажиллаж, тус театрын тайзнаа Оросын зохиолч Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрээр анхлан гарч байв. Харин дэлгэцийн уран бүтээлд “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг анх бүтээж, 1989 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Балжиннямын “Мандухай сэцэн хатан” кинонд бүтээсэн дүрээрээ Төрийн шагнал хүртсэн байна. Хамгийн сүүлд тэрбээр Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжгийн Хатагтай Ян, Л.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн Аннагийн дүрээр театрынхаа тайзнаа гараад буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Фиби Буффегийн хөөрхөн төрхүүд

30/07/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2025″ үдшийн цэнгүүнээс

13/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.