Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Бүжигчин Д.Долгормаа олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ
Дотоод мэдээ

Бүжигчин Д.Долгормаа олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Урлаг Урлаг08/01/2025Шинэчлэгдсэн:26/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин О.Долгормаа Итали улсад болсон “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.  Тэрбээр энэхүү уралдаанд 10 орны 120 гаруй бүжигчинтэй өрсөлдөн, Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлийг тайзнаа толилуулсан байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Консерваторыг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөж, өдгөө Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрт зургаа дахь жилдээ ажиллаж буй бүжигчин О.Долгормаа өмнө нь ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг “Танзолимп-2024” олон улсын уралдааны дэд байрт шалгарч, энэ 2025 онд Герман улсын Берлин хотод болох Дэлхийн бүжгийн олимпийн сүүлчийн шатны шалгаруулалтад оролцох эрхээ аваад буй юм. “Бүжиг дэлхийн хэл” хэмээх уриатай, Берлинд жил бүр зохион байгуулдаг эл бүжгийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу бүжигчдийг цуглуулж, уралдаан, семинар зэрэгт хамруулдаг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026
Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.