Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ардын урлаг»Хуучирч Э.Цэндсүрэн, ёочинч Э.Пагма нар цомог гаргалаа
Ардын урлаг

Хуучирч Э.Цэндсүрэн, ёочинч Э.Пагма нар цомог гаргалаа

Урлаг Урлаг04/03/2025Шинэчлэгдсэн:04/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол ардын дууг хамсран хөгжимдөх нь ардын хөгжмийн нэгэн төрөл зүйл билээ. Ардын дууг хоршлоор, зургаалаар, есүүл гэх мэт бүрэлдэхүүнээр хөгжимдсөөр ирсэн уламжлалтай. “Aydu” рекордсын уран бүтээлч, хуучирч Э.Цэндсүрэн, ёочинч Э.Пагма нар ардын 16 дууг уламжлалт болон өөрсдийн найруулгаар хөгжимдөж бичүүлж, цомог болгон энэ Сар шинийн баяраар бэлэг болгон барилаа.

Тус цомогт бидний сайн мэдэх “Дөрвөн цаг”-аас аваад “Ай Нанаа”, “Сүнжидмаа”, “Өнчин цагаан ботго” гэх мэт дуунуудыг өөрсдийн ардын арга барилаар хөгжимдөхдөө зэмсгийн онцлог төрөл, цохилгыг хэрэглэсэн. Тухайлбал хуучир нь энгийн хуучраас гадна дөврөн чавхдаст, тэмээн гэх мэт олон төрөл байдаг бол ёочинг олон төрөл цохиур ашиглан хөгжимдөж болдогийг харуулжээ. Хоёр уран бүтээлчийн хувьд өмнө нь мэргэжлийн, контемпорари, жазз чиглэлээр цомгоо толилуулж байсан бол ардын дуугаар дагнаж толилуулж байгаа нь анхных юм. Цомгийг бүхий л хөгжмийн стрийминг платфмоор хүлээн авч сонсох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ардын урлаг Урлаг

Монгол хөөмийн урын санг баяжуулах хүсэл зоригийн үзүүрийг үнэлэхүй…

30/06/2025
Ардын урлаг Урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

27/05/2025
Ардын урлаг Урлаг

Нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар уралдаанд Т.Баянжаргал тэргүүн байр эзэлжээ

27/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar: Fire and Ash” киноны албан ёсны трейлер цацагдлаа

29/07/2025

“Согоомаа” олон ангит аймшгийн киноны бүх анги үзэгчдэд хүрч эхэллээ

29/07/2025

Японы орчин үеийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ толилууллаа

29/07/2025

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэн дэлгэнэ

29/07/2025

“LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт болно

29/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.