Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг31/03/2025Шинэчлэгдсэн:31/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй найм дахь жилдээ золгож байна.

Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, нэрт уран бүтээлч Чин Хайн санаачилсан энэхүү баярын өдрийн утга учир нь эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдэд хайр хүндэтгэл талархлаа илэрхийлж тэднээр бахархан тэднийг дэмжин алдаршуулахад оршдог билээ.

Зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн жилийн хувьд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол Улсын филармони зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран залуу уран бүтээлчдэд зориулан “Амьтдыг хайрлах монгол ухаан” нэртэй хөгжмийн фестиваль зохион байгуулжээ.

Харин энэ жил Боловсролын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургууль, Монголын театрын музей зэрэг байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн “Хайрын өнгө” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монголын театрын музейд гаргах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нийгэмд өөрсдийн уран бүтээлээрээ танигдсан хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийн дээжээс бүрдэж байгаагаараа онцлог юм.

Мөн үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүдийг олон нийтэд худалдан авах боломжийг олгож,  нэг уран бүтээлчийн бүтээлийг онцлон дуудлага худалдаагаар худалдаална. Тэрхүү бүтээл нь зөвхөн Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөрт зориулагдан бүтээгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.