Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Ж.Бизегийн “Кармен” дуурьт Буриадын дуучид гоцолно
Сонгодог урлаг

Ж.Бизегийн “Кармен” дуурьт Буриадын дуучид гоцолно

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:24/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын тайзнаа маргааш /2025.04.25/ Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглоно. Дэлхийн сонгодог дууриудын нэг болсон энэхүү алдарт дуурьт театрын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучид дуулах болсноороо онцлог аж.

Буриад улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Бүх Оросын олон улсын уралдааны шагналт Ольга Жигмитова, Буриад Улсын Гавьяат жүжигчин Дамба Занданов нарын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирсэн байна. Тэд маргааш болох “Кармен” дуурьт Монголын уран бүтээлчидтэй хамтран оролцохоор болжээ. Мөн ирэх ням гараг /2025.04.27/-т  хоёр орны гоцлол дуучдын “Гала” концерт болно.

Буриад улсын театрын уран бүтээлчдээс онцолбол, Ардын жүжигчин Ольга Жигмитова, Мунхзул Намхай, Галсан Ванданорв, Эдуард Жагбаев, Гавьяат жүжигчин Мэргэн Санданов, Билигма Ринчинова нарын уран бүтээлчид энэ удаагийн багт багтсан байна.

УДБЭТ-ын хамт олон 2025 онд өөрийн тайзнаа Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн эхнийх нь Ж.Бизегийн “Кармен” дуурь, “Гала концерт” байх бол ирэх зургаадугаар сард П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад мөн тус театрын уран бүтээлчид тоглохоор болжээ.

ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд “Эрдмийн театр” цол авсан аж.

“Кармен” дуурьд Буриадын дуучид гоцолно

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Г.Ариунбаатар ирэх сард Орос, Франц, Италийн театруудад дуулна

30/06/2025
Дотоод мэдээ Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025
Дотоод мэдээ Урлаг

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.