Израилын жүжигчин Галь Гадот өнөөдөр 40 нас хүрлээ. Продюсер, фотомодель, НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгч гээд нэмээд байвал түүний цол гуншин барагдахгүй. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, гайхамшигт эмэгтэйн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.
Галь Израилын Петах-Тиква хотод төрсөн. Аав нь инженер, ээж нь багш хүн байлаа. Тэдний гэр бүл, хамаатан садныхныг бүгдийг нь фашистууд Освенцим хорих лагерьт хорьсон байна. Тэндээс өвөө Абрахам Вайс ганцаараа амьд үлдсэнээр удам нь тасраагүй юм.

Ахлах ангид байхдаа “Burger King”-д цагаар ажилладаг байжээ. Мөн хүүхэд харж, бүжиглэж мөнгө олдог байсан байна.
2004 онд 18 настай Галь Гадот Израилын Гоо бүсгүйгээр шалгарсан. Ингээд “Дэлхийн мисс” уралдаанд орсон ч албаар ялагдсан гэдэг. Галь нүүрээ будалгүй тайзан дээр гарч, санаатайгаар англиар муу ярьж байжээ.
Израилд бүх нийтээр алба хаах хуультай. Ингээд мисс Галь Гадот 20 настайдаа цэрэгт явсан, хоёр жил алба хаасан. Армид тэрбээр биеийн тамир, спортын дасгалжуулагчийн албанд томилогдсон байна. Цэрэг хувцастай түүний зураг сэтгүүлд гарснаар маш олон агентлагийн анхаарлыг татжээ. Мөн дайнтай киноны санал их ирсэн гэнэ.

Олон улсын харилцаа, хүний эрхээр сургууль төгссөн. Өмгөөлөгч, хуульч болохыг мөрөөддөг байсан.

“Wonder Woman” болохын тулд тэр туранхай, жижиг хөхтэй гэх зэрэг маш их шүүмжлэлийг даван гарах хэрэгтэй болсон. Галь “Үнэнийг хэлэхэд яг бодитоор хийх юм бол амазонкууд ганцхан хөхтэй байсан шүү” гэж хэлж байв. Тэр өдөр бүр дасгал хийж, булчингийн масс нэмсэн. Зөвхөн ногоо, уургаар хооллосон төдийгүй дорнын тулааны урлагаар хичээллэсэн байна.
Тэрбээр нийгмийн идэвхтэн. Мэдээж янз бүрийн асуудалд Израилаа дэмждэг нь палестинчуудад таалагддаггүй. Гэхдээ НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах элчний ажилтай.
Түүний нэрийг Давлагаа, овгийг нь Голын эрэг гэж орчуулж болно.
Жин тоник коктейльд ухаангүй дуртай.
Мотоцикл унах дуртай. 2006 оны хар Ducati Monster-S2R мотоциклтой.




Нохойнд хайртай.

