Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна
Үзэсгэлэн

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

Урлаг Урлаг13/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулах гэж байна.

Уран бүтээлч Д.Дорждэрэм нь Үйлдвэр урлалын коллеж болон Дүрслэх урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшин, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхлүүлжээ. Түүний бүтээлүүдээс Монголын уран зургийн галерейн сан хөмрөг, Япон Улсын Фүкүока хотын Азийн урлагийн музей болон бусад гадна дотнын олон цуглуулагчдад хадгалагддаг бөгөөд 2008 онд Сингапурын урлагийн музейгээс зохион байгуулсан Oнцлох бүтээлийн уралдаанд түүний “Орон зай дахь дуу хоолой” бүтээл нь олон нийтийн санал хураалтаар
тэргүүлж, “People’s choice award” шагнал хүртсэн бол 2024 онд “Орон зайд” бүтээл нь Монгол Улсдаа оны шилдэг бүтээлээр нэрлэгдэж, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт түүний бүтээлээс ахин нэг нь хадгалагдах болсон юм.

Түүний “Бүрэн бусын онол” үзэсгэлэн нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн замнал, үзэл санаа болон өмнөх бие даасан үзэсгэлэнгүүд, агуулгын цоо шинэ үргэлжлэл бөгөөд түүний өгөгдөл, зүй тогтлыг шүтэн, ухамсартай ухамсаргүйн заагт орших оюун ухаан, хүн төрөлхтний онцлогийг орчин үеийн баримал, зураг, абстракт илэрхийлэл, холимог техник зэрэг олон төрлөөр илэрхийлсэн хэв маягтай байх аж. Тус үзэсгэлэнгийн нэр “Бүрэн бусын онол”-ын хувьд, 20 дугаар зууны Австрийн суут математикч Курт Гёделийн “Бүрэн бусын теоремууд”-аас санаа авсан бөгөөд, онол хэмээн нэрлэсэн нь угтаа бол батлах боломжгүй үнэний тухай
өгүүлэх тус хоёрлосон теорем нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн бүтээл, үзэл санаа, батлах гэж оролдох шаардлагагүй болсон сэтгэгдлүүдтэй нь нэгэн буулгалтад орших боломжтойг олж харан, санал дэвшүүлснээр эхэлсэн бөгөөд үргэлжилж байгаа юм.

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн тавдугаар сарын 17-30-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Т.Хулангийн Б.Шарав агсны гэгээн дурсгалд зориулсан “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн дэлгэгдэж байна

06/10/2025
Үзэсгэлэн Урлаг

“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг дахин дэлгэнэ

02/10/2025
Үзэсгэлэн Урлаг

“Титэм” үзэсгэлэн үзэгчдэд хүрлээ

25/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ

07/10/2025

“Бүсгүй” уран сайхны кино бүх IPTV, OTT-д орлоо

07/10/2025

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

07/10/2025

“Ардын дуу мину-3” киноконцерт нээлтээ хийлээ

07/10/2025

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

07/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.