Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг23/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулж байна.

Уран бүтээлч Д.Дорждэрэм нь Үйлдвэр урлалын коллеж болон Дүрслэх урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшин, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхлүүлжээ. Түүний бүтээлүүдээс Монголын уран зургийн галерейн сан хөмрөг, Япон Улсын Фүкүока хотын Азийн урлагийн музей болон бусад гадна дотнын олон цуглуулагчдад хадгалагддаг бөгөөд 2008 онд Сингапурын урлагийн музейгээс зохион байгуулсан Oнцлох бүтээлийн уралдаанд түүний “Орон зай дахь дуу хоолой” бүтээл нь олон нийтийн санал хураалтаар
тэргүүлж, “People’s choice award” шагнал хүртсэн бол 2024 онд “Орон зайд” бүтээл нь Монгол Улсдаа оны шилдэг бүтээлээр нэрлэгдэж, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт түүний бүтээлээс ахин нэг нь хадгалагдах болсон юм.

Түүний “Бүрэн бусын онол” үзэсгэлэн нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн замнал, үзэл санаа болон өмнөх бие даасан үзэсгэлэнгүүд, агуулгын цоо шинэ үргэлжлэл бөгөөд түүний өгөгдөл, зүй тогтлыг шүтэн, ухамсартай ухамсаргүйн заагт орших оюун ухаан, хүн төрөлхтний онцлогийг орчин үеийн баримал, зураг, абстракт илэрхийлэл, холимог техник зэрэг олон төрлөөр илэрхийлсэн хэв маягтай байх аж. Тус үзэсгэлэнгийн нэр “Бүрэн бусын онол”-ын хувьд, 20 дугаар зууны Австрийн суут математикч Курт Гёделийн “Бүрэн бусын теоремууд”-аас санаа авсан бөгөөд, онол хэмээн нэрлэсэн нь угтаа бол батлах боломжгүй үнэний тухай
өгүүлэх тус хоёрлосон теорем нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн бүтээл, үзэл санаа, батлах гэж оролдох шаардлагагүй болсон сэтгэгдлүүдтэй нь нэгэн буулгалтад орших боломжтойг олж харан, санал дэвшүүлснээр эхэлсэн бөгөөд үргэлжилж байгаа юм.

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн тавдугаар сарын 30-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.