Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Харуусал (шүлэг)
Утга зохиол

Харуусал (шүлэг)

Урлаг Урлаг06/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Mothers-Day-I-Love-You-Mom-Wallpaper-HD159986772014-03-06-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байснаа бодохоор ичиж үхэх нээ

Дэрвэж явах хэнзхэн насанд минь
Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юм аа ээжээ

Наргиж дарвиж цэнгэж явахад минь
Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
Насанд хүрсэн хүн шүү би гэж
Намжирдаж байснаа бодохоор уйлмаар байна аа ээжээ

Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас
Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь
Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг
Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ

Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ
Хорь гарж ойлгох учир юу байсын болоо
Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ
Хэзээ хойно нь сүүмэлзээд байх юм аа

Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ
Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байх юм аа
Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байна аа
Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байна аа

Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байх юм аа
Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байх юм аа
Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
Эргэх хорвоо зогсдог болохоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.